Олон удаа ашиглах боломжтой пуужин бүтээх төслийг боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-24 13:19:49

 


МОСКВА. /РИА Новости/. Орос улс олон удаа ашиглах боломжтой нэг шатлалтай “Титэм” /"Корона"/ хэмээх зөөгч пуужин бүтээхээр төлөвлөж байна гэж Макеевын нэрэмжит Улсын пуужингийн төвийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч Сергей Молчанов мэдэгджээ.

“Титэм” пуужингийн төсөл зохион бүтээгчид нэг шатлалтай, завсрын үе шатгүй, олон удаа ашиглах боломжтой зөөгч пуужин боловсруулах бодолтой байгаа аж. Завсрын үе шат нь нарийн системд шилжих хугацааг сунгадаг ба илүү өндөр өртөгтэй байдаг байна.

Хөөрөх ба буух амортизатор буюу доргилт сааруулагчаар тоноглогдсон “Титэм” пуужин нь босоо байдлаар хөөрөх, буух бүтэцтэй байх гэнэ.

Мөн пуужингийн эрчим хүч их зарцуулдаг хэсгүүдийг 25-аас багагүй удаа ашиглах боломжтой бөгөөд 100-аас багагүй удаа нисэх чадвартай гэж тодорхойлоод байгаа аж.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ