Талбайн теннисний Дэлхийн аваргад оролцох тамирчинд аймгаас дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Талбайн теннисний тэмцээнд оролцож Ази тивийн хос мөнгөн медаль хүртсэн Х.Номин ирэх гуравдугаар сард дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Монгол Улсаас анх удаа талбайн теннисний төрлөөр өсвөрийн тамирчид ийнхүү дэлхийн дэвжээнд хүч сорих гэж байгаад сум, орон нутгийн удирдлагууд баяр хүргээд тэмцээнд явах замын зардалд 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов.
Мөн амжилтын богц дүүрэн эх орондоо ирсэн өсвөрийн тамирчид болон аймгийн БТСГ-ын талбайн теннисний дасгалжуулагч Х.Батбаяр, аймгийн Талбайн теннисний холбооны тэргүүн Г.Анхбаяр нар Дархан сумын хамт олонтой уулзан тэмцээн уралдааныхаа талаар мэдээлэл өгч, амжилтаасаа хуваалцан, дэмжиж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Энэ сарын 9-20 өдрүүдэд Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 14 хүртэлх насны хүүхдүүдийн Талбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн.Тэмцээнд Монгол улсын 6 тамирчин оролцсоны дөрөв нь манай аймгийн тамирчид байсан тухай өмнө мэдээлж байсан билээ.
Тус тэмцээнээс Дархан-Уул аймгийн талбайн теннисний холбооны тамирчин, улсын тэргүүний “ОД” цогцолбор сургуулийн 8г ангийн сурагч Х.Номин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хосын болон ганцаарчилсан төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн.Мөн Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах нар 8,15,20 дугаар байруудыг эзлэн дундаас дээш амжилт гаргасан ажээ.

Л.Отгонбаатар