Эрдэм шинжилгээний хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР“Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль дээр боллоо.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 3 үе шаттай явуулсан бөгөөд хоёрдугаар шатанд сургууль, цэцэрлэгүүдээс шалгарсан 37 илтгэлийг хэлэлцэн, 10 илтгэлийг шалгаруулж, түүнээс шилдгүүдиг шалгаруулсан байна.
Гуравдугаар шатанд 8 сургууль, 2 цэцэрлэгийн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд 8 шүүгчийн дундаж оноогоор “Номгон” ахлах сургуулийн 3 хүний бүрэлдэхүүнтэй багийн /Д.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Ж.Золбаяр/ илтгэл шалгарч, “Номгон” ахлах сургуулийн багш Д. Оюун-Эрдэнэ, “Эрдэнэмандал” ахлах сургуулийн багш О.Мөнхнайрамдал, “Номундалай” цогцолбор сургуулийн гадаад хэлний багш нарын баг, Бөмбөгөр сумын сургуулийн багш П.Нандинцэцэг нарын илтгэлүүд удаалжээ.
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих арга замыг судлан, нийтийн хүртээл болгох, багш нарыг судалгааны арга зүйд суралцахад дэмжлэг үзүүлж, багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой тус арга хэмжээг зохион явуулсан аж. Улсад болох эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 25, 26-ны өдөр Боловсролын хүрээлэн дээр болно.
Б.Мөнхзул