Сар шинийн барилдаанд аймгийн арслан С.Ерөөлт түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-14 15:16:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Билгийн тооллын XVII жарны Тийн Унжлагат хэмээх Шороон Нохой жилийн сар шинийн барилдаан энэ сарын 13-ны өдөр спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж Шороон Нохой жилийн түрүү бөхөө тодрууллаа. 

Шороон Нохой жилийн сар шинийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглон барилдсанаас
Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэн  Аймгийн арслан Б.Гантөмөр, аймгийн арслан Х.Оргилболд нар шөвгөрлөө.

Сар шинийн барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан БТСГ-ын дарга МУГД Н.Батлав, Дархан-Уул аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батбаяр нар оролцож аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд гал тахиа жилийн амжилтыг дүгнэн хэлж ирж буй Шороон нохой жилдээ ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж Дарханчууддаа сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ