Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-15 09:39:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдрүүд энэ сарын 16-18-ны өдрүүдэд тохиож буй.

Харин БНХАУ-ын цагаан сарын баяр өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал урд хөршийнхөн энэ сарын 15-17-ны өдрүүдэд цагаан сараа тэмдэглэх юм. Иймд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд дээрх өдрүүдэд ажиллахгүй.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу ийн авто замын боомтууд ажиллахгүй бол олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ