Удамдаа гурав дахь үеийн улсын аварга малчин болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 11:42:43

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас улсын аварга малчинаар 6 малчин тодорч хөдөө аж ахуйн салбартаа амжилт гаргалаа.
Учиран золгосон тийн унжлагат хэмээх нохой жилдээ тус аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Р.Ганбаатар, Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Түмэнбаярын Мягмарбаатар, Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Бямбаагийн Баттулга, Цогтцэций сумын Сийрэст багийн малчин Жагарайн Тодгэрэл нарын 6 малчин улсдаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн улсын аварга малчин боллоо.
Тэдгээрийн нэг Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Р.Ганбаатар нь ураг төрлийн гурав дахь үеийн улсын аварга болсон байна. Тэрбээр 8 дугаар ангиа төгсөөд мал маллах арга ухаанд суралцаж эдүгээ хүртэл таван хошуу малаа өсгөн үржүүлж, орон нутагтаа хувь нэмрээ оруулж байгаа юм. Энэ жил хоёр мянга хол давсан мал тоолуулж, 3 залуу гэр бүлийг малжуулсан байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ