Байнгын хороодын хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-24 10:28:40

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 9 цагаас “Б” танхимд хуралдах байсан ч үдээс хойш 14 цагаас болгон хуралдаанаа хойшлуулжээ.

Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт ажиллаж байгаа учир хуралдааны товыг хойшлуулсан аж. Байнгын хорооны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийх ба Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм. 

Хууль зүйн байнгын хороо мөн 9 цагт хуралдах товтой ч хуралдаанаа хойшлуулаад байна.

Б.Туул

Холбоотой мэдээ