Лондон хотод хүйтний эрч чангарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-02-26 12:53:40
ЛОНДОН. /Синьхуа/. Их Британи улсын нийслэл Лондон хот, Английн зүүн-өмнөд болон зүүн нутагт даваа гарагаас их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна гэж баасан гарагт Их Британийн цаг уурын албанаас сэрэмжлүүлсэн тухай “Синьхуа агентлаг” мэдээлэв.


Энэ долоо хоногийн эхээр хүйтний эрч нэлээд чангарах төлөвтэй байгаа бөгөөд даваа, мягмар гарагт зарим газраар 10 сантиметр хүртэл зузаан цас унах төлөвтэй байгаа ажээ.

“Ойрын хэдэн жилд тохиолдоогүй хүйтэн цаг агаар энэ долоо хоногт тогтоно” гэж цаг тус улсын цаг уурын албанаас мэдэгдсэн байна.

Н.Мишээл 

Холбоотой мэдээ