“Samsung” компани Galaxy S9 болон S9+ загвараа танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАРСЕЛОНА. /ТАСС/. “Samsung” компани шинэ загвар болох Samsung Galaxy S9 болон S9+ загвараа танилцуулжээ.
10 нанометрийн процессор дээр суурилсан шинэ загварт 8 цөмтэй процессор суурилуулсан байна. “Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн дэлгэцтэй, 4Гб-н шуурхай санамжтай бөгөөд өөрт суурилсан санамж нь 64Гб бол S9+ загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6Гб-ын шуурхай санамжтай, 128Гб-ын өөрт суурилсан санамжтай аж. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Шинэ загваруудын үндсэн камер нь 12 мегапикселийн нягтаршилтай бөгөөд нүүрэн талын камер нь 8 мегапиксель аж.
Шинэ загварт “Селфиможи” хэмээх үйлдлийг нэвтрүүлснээр тухайн хэрэглэгчийн нүүр царайтай ижилхэн "эможи" бүтээх боломжтой болсон байна. Түүнчлэн тус загварт камертай нэгдсэн “Bixby» ухаалаг туслагчийг суурилуулсан аж.
Тус ухаалаг гар утас нь “Samsung Knox 3.1” суурь дэвсгэрээр хамгаалагдсан байна. Шинэ загварууд нь нүдний солонгон бүрхүүл, хурууны хээ болон нүүр царай таних гэсэн 3 био хэмжүүрээр таних төхөөрөмжийг дэмжиж байгаа аж.

Э.Аянзаяа