11 000 хүн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 12:52:11

Сүхбаатар аймгийн хэмжээнд жилд дунджаар 11,0 мянган хүнд 5,2 тэрбум төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг болохыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Дээрх хүмүүс нь сард халамжийн тэтгэврийн 126,0 мянга болон хүүхдийн 20.0 мянган төгрөгөөр өрх гэрийнхээ амьжиргааг авч явдаг байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас нийт өрхийг хэрэглээ, амьжиргааны түвшнээр нь 1-20 бүлэгт ангилж, 1-6 дугаар бүлэгт багтсан өрхийг төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай зорилтот  бүлгийнхэн гэж тооцдог байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ