2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-27 16:54:02
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга сумдын засаг дарга нартай болон аж ахуй нэгж, албан байгууллагын дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгууллаа.

2017 онд байгуулсан нийт үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалттай сайн гэж дүгнэжээ. “Өнгөрсөн жилийн үйл ажиллагааг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан журам болон аймгийн засаг даргын 612 дугаар захирамжаар батлагдсан захиргааны байгууллагын үйл ажиллагааг дүгнэх журам, тусгай удирдамжийн дагуу гурван бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлгээгээ хийсэн. Ер нь үнэлгээнээс харахад сумд, агентлаг байгууллагуудын маань үнэлгээ маш ойрхон онооны зөрүүтэйгээр байр эзэлсэн. Энэ нь аймгийн хэмжээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн биелэлт ижил түвшинд, байгууллага бүрт жигд явж байна гэж хэлж болохоор байгаа юм. Цаашид энэ түвшинийг хэрхэн ахиулах боломжтой вэ гэдэг талаад бид санал солилцсон. Ингээд тусгай захиалгат бүтээгдэхүүн гэдгийг бид онцолж авч үзэхээр болсон. Төсвийн ерөнхийлөн захирагчийн авч үзэж байгаа тусгай захиалгат бүтээгдэхүүн нь байгууллагын удирдлагын ур чадвар, манлайллыг шаардсан, хамт олноо удирдан чиглүүлж, сэтгэл зүрхнээсээ ажилласан байх гэдгийг онцгойлж авч үзэж, шалгуур үзүүлэлтийг өндөр тавья гэдэг шийдэлд хүрсэн байгаа” хэмээн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Буянбадрах хэллээ.

2017 оны үр дүнгийн үнэлгээгээр сумдаас Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаан сумд, агентлагаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгэний газар, Цагдаагийн газар, төсөвт  байгууллагаас Нэгдсэн эмнэлгүүд тэргүүлжээ.

“Өнгөрсөн жил манай сум аймагтаа 217 оны ажил үйлсээрээ тэргүүллээ. Энэ бол манай сумын бүхий л байгууллагын хамт олны хүч юм. Өнгөрөгч онд суманд маань бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ард иргэд маань ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдсэн сайхан жил байлаа. 2017 онд нийт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил эхлээд явж байна. сумын төвийн засмал замын ажил эхлээд 30 хувийн гүйцэтгэлтэй, болосврол эрүүл мэнд сангаас санхүүжүүлж нийтийн ахуй үйлчилгээг ашиглалтанд орууллаа, 17 га гаар бүхий усалгааны системтэй тарианлагийн талбайг мөн ашиглалтанд оруулаад байна."гэж Сүхбаатар сумын засаг дарга Г.Хүрэлсүх ярьж байна.
 
Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулж буй тус үр дүнгийн гэрээний гол зорилго бол Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, улс орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжих ажил, арга хэмжээ, түүний чанар, үр дүнг тодорхойлох, талаар сумын Засаг дарга, агентлаг, адбан байгууллагын дарга эрхлэгч нар тухайн жилд хүлээх  үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тус бүр үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх хэрэгжүүлэхийг тодорхойлж өгч байгаад оршиж байгаа юм.
 Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ