Зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийгэмд хөл тавихад дэмжлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:36:59

ДЗМОУБ-ын Төв ОНХХ, “Сэтгэлийн учиг” сэтгэл зүйн институт хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийг аливаа эрсдлээс сэргийлэх сургагч багш нарыг бэлтгэж байна.

Зуунмод, Борнуур, Батсүмбэр, Сүмбэр, Жаргалант зэрэг зургаан сумын найман сургуулийн  24 багш 11 сарын 19-21-ны хооронд нэн эмзэг, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээл заах, сэтгэл зүйгээр дэмжих арга барил судалж байгаа юм.  ДЗМОУБ-ын Төв ОНХХ-өөс гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Амьдралд бэлэн” хөтөлбөр 2015 оны 12 сарын 1-ээс 2016 оны 4 сар хүртэл үргэлжилж, эрсдэлд орж болзошгүй хүүхдүүдэд клубын зарчмаар тусалж дэмжинэ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ