Голын мөс цөмөрсөнөөс нэг иргэн амь насаа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-03-05 11:15:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь нэг цогцос байна гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 4-ний өдрийн 11:54 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн нийт 23 алба хаагч, гурван автомашинтай 7 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат, 36 настай, эрэгтэй Б-гийн цогцсыг 20:46 цагт гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өдөр Хатгал тосгоны  “Эгийн голын эх” гэдэг газар Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрсөн. Нийт 20 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Холбоотой мэдээ