Таны өгсөн дуудлага бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-05 11:40:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газраас ТАНЫ ӨГСӨН ДУУДЛАГА БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ гэсэн уриатай сэрэмжлүүлэгийг  өдөр бүр өгдөг юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид нэгэн иргэнийг амь насаа алдахаас сэрэмжилж чаджээ. Өнгөрөгч бямба гаргийн орой 20:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гудамжинд хэвтэж буй иргэнтэй таарч биед нь үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Д биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, толгойдоо гэмтэл авсан байсанд шуурхай арга хэмжээ авч түргэн тусламж дуудсан байна. Иргэн Д нь толгойдоо хүнд гэмтэл авсан байсан учир түргэнээр ГССҮТ-д хүргэгдэн яаралтай хагалгаанд орж амжилттай болсноор одоо эмчлүүлж байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд иргэн та бүхэн гудамж, талбай, хаана ч тэр хэн нэгэн согтуу хэвтэж байвал иргэнийхээ үүргийг биелүүлээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгч байгаарай. Тэр таны л адил Монгол Улсын иргэн. Таны өгсөн төлбөргүй дуудлага нэгэн иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй гэдгийг анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ