Пүрэв гараг бүрт “Өглөөний хүн” уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-05 23:48:35

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Улиастайд өглөөний цагийг үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл солилцох тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдвэрлэх зорилгоор “Өглөөний хүн” уулзалт анх удаа боллоо.  Энэхүү арга хэмжээг Улиастай сумын ИТХ-ын хурал "Очирвааний боломж" нийгэмд үйлчлэх ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
“Өглөөний хүн” нэртэй анхны уулзалтаар өглөөний цагийг үнэ цэнэтэй болгоё” уриалгыг гаргаж уулзалтанд оролцогчид нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцаж эдгээр асуудлуудыг хэрхэн яаж ямар гарцаар шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт өглөөний 07.45 минутанд нэг цагийн хугацаатай зохион байгуулахаар болжээ. Уулзалтын анхны зочноор Завхан аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудын төлөөлөл оролцож сон байна. Уулзалтыг "Очирвааний боломж" ТББ-ын тэргүүн Ч.Дэлгэрмаа чиглүүлэн амжилт таны гарт сэдвээр мэдээлэл өгчээ.  Хоёр дахь удаагийн  уулзалт нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдрийн уулзалтандаа ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөл болохуйц зөв хандлагатай бүтээлч, энгийн хэрнээ эгэлгүй 18 ээжийг урьж оролцуулан ажил амьдралынх нь туршлагаас хуваалцаж, дуу хоолойг нь сонсож, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Өглөө эртлэн босож оюуныг дээдлэн зорилгынхоо төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, гэрэлт ирээдүйнхээ төлөө тэмүүлж буй бүсгүйчүүдэд  “Өглөөний хүн” үргэлж нээлттэй хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ