Булган аймгийн нутагт ариутгалын пункт байгуулжээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2018-03-06 10:18:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирын санаачилгаар Булган аймгийн Булган суманд шүлхий өвчний ариутгал хийх ДИС камер буюу ариутгалын пункт байгууллаа.

Аймгийн төвөөр дамжин Хөвсгөл аймгийг чиглэсэн замд ажиллаж байгаа ариутгалын цэгт энэ пунктыг ашиглаж байна. Ингэснээр замын хөдөлгөөний эрчим ихтэй байдаг замд 4.26 метр өндөр, 23 метр урттай, нэг удаа 4 суудлын автомашин ариутгах багтаамжтай ариутгалын пункт ашиглалтад орж хот хоорондын зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх боломж нээгджээ. Уг тоног төхөөрөмжийг Ерөнхий консул Э.Мөнх-Очир “Булган хөгжил” корпорациараа дамжуулан суурилуулж, аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн аж.

Б.Туул

 
Холбоотой мэдээ