Трамп-Кимийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж болох 8 шалтгаан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Японы нийслэл Токио хотод төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүлийн нийтлэлч Анкит Панда “Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийхээсээ өмнө Дональд Трампын засаг захиргааны хариулах ёстой найман асуулт” гэсэн нийтлэл саяхан бичсэний хариуд Канадын Ванкувер хотод төвтэй Британийн Колумбийн их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор Жулиан Диркс, мөн тус их сургуульд улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг горилж буй судлаач Жаргалсайханы Мэндээ нар “Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж болох найман шалтгаан” гэсэн нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
ТОКИО. /The Diplomat/. Анкит Пандагийн хэлсэнчлэн, хоёр Солонгосын хооронд оршдог Панмүнжом тосгон нь иймэрхүү уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газар байж болох юм. Гэхдээ Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай уулзахын тулд Солонгосын хойг руу өөрөө "гүйж очих" нь юу л бол. Тиймээс түүний засаг захиргааныхан уулзалтыг зохион байгуулах өөр газрын эрэлд гарах шаардлагатай болж таараа. Энэ тохиолдолд уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм.
Яриа хэлэлцээ хийх газраа зөв сонгох нь амжилттай хэлэлцээ хийх 11 арга замын нэг гэж Д.Трамп “Хэлэлцээрийн урлаг” номондоо бичсэнийг та бүхэнд дуулгая.
Д.Трамп, Ким Жөн Ун хоёр энэ оны тавдугаар сард багтан уулзахаар болсон тухай мэдээ гарснаас хэдхэн цагийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Твиттер” хуудастаа “Нэг санал байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах. Монгол бол энэ уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бөгөөд төвийг сахисан орон. Бид олон чухал уулзалтыг, тухайлбал Япон болон Умард Солонгос хоорондын уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол Улс санаачлан, залгамж халаатай авч явж байна” гэж бичсэн байна.
Д.Трамп, Ким нарын уулзалтыг зохион байгуулахад “хамгийн тохиромжтой газар” Улаанбаатар болохыг илтгэх найман шалтгаан
Төвийг сахисан байдал: Монгол бол 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийн төвийг сахисан байр суурийг баримталж, бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай байгаа улс. 2015 онд тус улс “төвийг сахисан статус” баримтлах асуудлаар нэг бус удаа хэлэлцүүлэг өрнүүлж байсан.
АНУ-тай найрсаг харилцаатай: Монгол нь 1990-ээд оноос хойш АНУ-тай найрсаг харилцаатай байгаа улс юм. Тус хоёр улсын өндөр дээд түвшний албаны хүмүүс харилцан айлчилж, АНУ Монголд тусламж дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийсээр байна. АНУ нь Монголыг “Хэцүү хөршүүдийн хооронд оршдог ч ардчиллын замаар тууштай замнаж яваа улс” гэж үздэг.
БНАСАУ-тай найрсаг харилцаатай: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар саяхан, тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Пхеньянд айлчилсан. БНАСАУ-ын хэдэн мянган иргэн олон жилийн өмнөөс Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Солонгосын дайны үеэр өнчирч үлдсэн хэдэн зуун хүүхдийг Монгол Улс авч, өсгөж өндийлгөсөн нь БНАСАУ өнөөг хүртэл Монголтой найрсаг харилцаагаа хадгалж яваад нөлөөлж буй гол хүчин зүйл ч байж магадгүй юм.
Трамп-Кимийн уулзалт Азид болно: Улаанбаатарт Умард Солонгосын төлөөлөгчид түвэггүйхэн хүрч очих боломжтой. Улаанбаатарт хүрэхийн тулд тэд ердөө Хятадын нутаг дэвсгэр дээгүүр онгоцоор нисэх эсвэл Хятад юм уу Оросоор дамжин төмөр замаар явж болно. Харин АНУ-ын төлөөлөгчдийн хувьд Улаанбаатарт хүрэх нь Япон болон Өмнөд Солонгос руу явахтай бараг адил. Тэд ердөө Хятадын дээгүүр онгоцоор нисэхэд л болно.
Өнгөрснийг сөхвөл: БНАСАУ болон өөр улс орон хоорондын уулзалтыг Монголын тал зуучлан зохион байгуулж байснаас гадна Монгол Улсын Засгийн газар зохион байгуулсан олон улсын шинжтэй арга хэмжээнүүддээ БНАСАУ-ын төлөөлөгчдийг байнга оролцуулсаар ирсэн. 2007 болон 2012 онд Япон болон БНАСАУ хоорондын уулзалт Улаанбаатарт болж байсан. 2017 онд Монголын Засгийн газар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан билээ. Энэ уулзалтад БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо оролцож, бусад улс орны албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж байсан юм. БНАСАУ-ын албаны хүмүүс тав тухыг мэдэрч чадсан учир эдгээр уулзалтыг Монгол Улс маш амжилттай зохион байгуулж чадсан гэсэн үг.
Найдвартай байдал: Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх нь Трамп-Кимийн уулзалтыг тойрсон гол асуудлуудын нэг юм. Монгол Улс “цөмийн зэвгээс ангид бүс” болохоо 2012 онд эрхзүйн хувьд албан ёсоор баталгаажуулж чадсан.
Улаанбаатарт уулзалт хийхийг холбогдох талууд хүлээн зөвшөөрөх магадлал өндөр: Мэдээжийн хэрэг, Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүмүүс Трамп-Кимийн уулзалтыг “өөрсдөө шууд оролцож болох” газарт зохион байгуулахыг илүүд үзэх ч “Монголд зохион байгуулъя” гэхэд буулт хийх магадлал өндөртэй. Умард Солонгост хулгайлагдсан япончуудын асуудлаарх уулзалтыг улс орондоо зохион байгуулж, зуучийн үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсад Японы тал талархал илэрхийлж, энэ асуудлыг шийдвэрлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлэхийг Монголоос байнга хүсдэг. Хятадын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй хүмүүс энэ уулзалтыг хийх өөр ямар нэгэн газар санал болгочихгүй бол Улаанбаатарт энэ уулзалтыг зохион байгуулахыг АНУ болон БНАСАУ-ын аль аль нь хүлээн зөвшөөрөх магадлалтай.
Томоохон хэмжээний уулзалт зохион байгуулах боломж бололцоо: Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад холбогдох талуудаас хэдэн зуун албаны хүн оролцох нь мэдээж. Тэднийг хүлээн авах нь Улаанбаатарын хувьд тийм ч хэцүү асуудал биш. Улаанбаатарт өмнө нь томоохон хэмжээний арга хэмжээнүүд болж байсан. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд 2016 онд Улаанбаатар нь Ази-Европын удирдагчдын дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан билээ. Мөн тавдугаар сард Монголд цаг агаар тийм ч сайн дулаараагүй байх учир жуулчид цөөн байна. Тиймээс уг уулзалтад оролцох албаны хүмүүсийг байрлуулах зочид буудал, тэднийг тээвэрлэх нисэх онгоц хангалттай байна гэсэн үг.
В.Путин, Ши Жиньпинээс гадна Деннис Родман мэтийн хэн нэгэн хөндлөнгөөс оролцохгүй, Панмүнжомд зохион байгуулахгүй л бол энэ уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газар Улаанбаатараас өөр байхгүй.
https://thediplomat.com/2018/03/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

Г.Доржханд