Малын удмын сангийн үндэсний цогцолбор ирэх зургаадугаар сард нээгэднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Үйлдвэрлэл, технологи, цогцолборын Ашиглалтын өмнөх албаны дарга Я.Оюунбилэг, Төвийн бүс хариуцсан мэргэжилтэн Бархасбад нар Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаа эхэлснээр Дархан-Уул аймагтай хэрхэн ажиллах чиглэлээр аймгийн засаг дарга С.Насанбат болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Малын удмын сангийн төлөөллүүд Дархан-Уул аймаг нь төвийн бүсийн тулгуур төв, Монгол Улсын таримлын болон малын генийн сан энэхүү аймагт төвлөрөн байрлах болсноор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн төвийн бүсэд газар тариалантай хосолсон эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд олон таатай нөхцлүүд бүрдэх талаар мэдээлэл өглөө.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор ирэх зургаадугаар сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдэгдсэн. Ашиглалтад орж үйл ажиллагаа жигдэрснээр ажлын байрыг тодорхой хэмжээнд бууруулж орон нутгаас мэргэжилтэн болон бусад ажилчдыг авах саналыг аймгийн засаг дарга С.Насанбат хүссэн юм.
Түүнчлэн аймгийн зүгээс энэхүү цогцолборыг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоон генийн сангийн үрийн нөөцийг нэмэгдүүлж, биотехнологийн дэвшилтэт арга, технологиор үржүүлэгт ашиглан, арвин ашиг шимтэй малыг бий болгоход мэргэжлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Эхний ээлжинд Малын удмын сангийн үндэсний цогцолборын мэргэжлийн баг аймгийн Мал аж ахуйг хөгжүүлэх бодлогод нийцүүлэн мах, сүүний чиглэлийн үхэр, мах-ноосны чиглэлийн хонины эрчимжсэн, хагас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэр хэмээх газарт баригдаж буй тус цогцолборын эхний ээлжийн ажлын гүйцэтгэл дуусч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон барилга, байгууламжийг Байнгын ашиглалтад авах Улсын комисс захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 18 барилгыг инженерийн иж бүрэн шугам сүлжээний хамт хүлээн авсан байдаг.
Цогцолборыг байгуулахад 2011-2017 онд нийт 16,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна.
Дашрамд манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц” байгуулснаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь тавигдсан ажээ.

Л.Отгонбаатар