Буудлагын тамирчид амжилтаа ахиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-15 14:02:02
Хэнтий /МОНЦАМЭ/ 2018 оны Буудлагын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтийн баг тамирчид амжилттай оролцоод иржээ. 

Тус тэмцээнд 16 байгууллагын 89 тамирчид цэц мэргэн авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Г.Дөлгөөн хийн урт бууны 10м-н эрэгтэйчүүдийн финалын тэмцээнд шалгаран өрсөлдөж VII байр эзэлжээ. Ингэснээр буудлагын спортын I зэрэг хүртэж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнагдсан байна.

Харин Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн 7д ангийн сурагч Э.Эгшиглэн, Батноров сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Г.Ууганбат, Г. Лхагвасүрэн нар Буудлагын спортын II зэргийн тамирчны болзлыг ханган биелуүлж үнэмлэхээ тус тус гардаж авчээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ