Ван Ян Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдлоо

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-16 12:27:10
БЭЭЖИН /МОНЦАМЭ/. Өчигдөр Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн /УТЗЗ/ Бүгд хурал болж дараагийн таван жилд тус зөвлөлийг удирдах удирдлагын багийг сонгов.
 
Тухайлбал, ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын долоон гишүүний нэг болох Ван Ян 2144 зуун хувийн саналаар тус зөвлөлийн даргаар сонгогдож, өмнөх дарга Юү Жөн Шөн-өөс ажлаа хүлээн авлаа.  

Бусад албан тушаалуудын тухайд, Жан Чинли тус зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар, Ся Бао Лун орлогч дарга бөгөөд нарийн бичгийн даргаар тус тус сонгогдов.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг конг-ийн захирагч, одоогийн УТЗЗ-ийн орлогч дарга Дун Жень Хуа, Лян Жөнь Ин болон ЗЗОБ Макаогийн захирагч, одоогийн УТЗЗ-ийн орлогч дарга Хө Хоу Хуа нар захирагчийн албан тушаалууддаа дахин сонгогдов.

ХКН-ын гишүүн 11 хүн, намын гишүүн бус 13 хүн тус зөвлөлийн орлогч даргаар томилогдсон байна.            Ийнхүү энэ сарын 3-ны өдөр эхэлсэн Бүх Хятадын УТЗЗ-ийн 13 дугаар удаагийн анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгуулж өндөрлөв.
Холбоотой мэдээ