“Хүний төлөө-зөв тус” аяны нээлт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:31:49

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын “Хүний төлөө-зөв тус” сарын аян энэ  9 сарын 04-нд  Ховд  Хөгжимт драмын театрын өмнөх талбайгаас эхэллээ.

Нээлтэнд Ховд аймгийн БСГ, ЭМГ, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Орон нутгийг судлах музей, Номын сан, Политехник коллеж, ЕБС-иуд, цэцэрлэгүүд болон бусад төрийн бус байгууллагууд нийт 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 250 орчим иргэдийн төлөөлөл оролцлоо.
Аймгийн МХГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Баярсүх аяны ажиллагааг  нээж “сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, дэлгүүр ажиллуулдаг хүмүүст хандаж хугацаа дууссан баталгаагүй хүнсний хэрэглээнээс хүүхдүүдээ хамгаалж, соёлтой хэрэглэгч” байхыг уриаллаа”

Эрүүл мэндийн асуудал хариуцсан аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн С.Дорж, Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн С.Батнасан, Орон нутгийг судлах музейн мэргэжилтэн С.Уранчимэг нар “Боловсролтой, соёлтой, эрүүл монгол хүн” сэдвийн дор аймгаас баримталж буй бодлого, чиглэлийн талаар болон тус тусын байгууллагын чиг үүргийг сурталчилсан болон сарын аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаар оролцогчдод хандаж үг хэллээ.

Сарын аяны нээлтэнд зориулан аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон мэндчилгээ дэвшүүлж урлагийн тоглолтын хэсгээс иргэдэд сонирхууллаа. Мөн Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Политехник коллежийн оёдолчин, үсчин, гоо сайхны, нийтийн хоолны ангийн оюутнууд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурсан,  юу сурч мэдсэнээ тайлагнан оролцлоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд