Марш тактикийн тэмцээнд Онцгойгийн албан хаагчид тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Жанжин штабын дарга асан Жамсрангийн Цэрэнгийн нэрэмжит “Марш тактик-2018” тэмцээнийг 14 дэх жилдээ зохион байгуулж Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын төлөөлөл болсон 5 багийн 50 орчим залуус оролцсоноос Онцгой байдлын газрын дэслэгч Саруулсайхан ахлагчтай баг тамирчид тэргүүлжээ.
Тус тэмцээн нь аюулгүй байдлын ажлыг илүү боловсронгуй болгох чиглэлийг баримтлан, багийн ажиллагаанд тулгуурласан дасгал нормативыг гүйцэтгэх, албаны ур чадвар, тусгай бэлтгэлийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын өндөр түвшинд болж байгааг аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Д.Бямбацогт онцолж байлаа. Тэмцээний үр дүнд цэрэгжсэн нийт баг бүрэлдэхүүний гар санаа нийлсэн хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ажлын ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах, улмаар иргэдэд найдвартай үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалахад хамгаалалтын үйл ажиллагааг өндөр түвшинд явуулах ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа