"Монгол цэргийн өдөр"-ийн барилдаанд аймгийн арслан М.Еркебулан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-18 21:56:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.

Барилдаанд аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөх хүч үзэн зодоглосноос Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэлээ. Мөн аймгийн харцага Б.Төмөрбаатар, аймгийн начин М.Жанарбек нар шөвгөрлөө.

Түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрдсөн бөхчүүдэд аймгийн Засаг дарга А.Гылымхан, тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа

Ө.Нурболат


Холбоотой мэдээ