82 иргэнийг шууд ажлын байраар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 19:29:08
Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт зохион байгуулсан "Ажилтай иргэн оролготой өрх" гэсэн ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр 82 иргэнийг шууд ажлын байраар хангасан байна.
Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5000 ажлын байрыг шинээр бий болгох зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Үүнийхээ хүрээнд дээрх ажлыг зохион байгуулж ажил олгогч уул уурхайн компаниуд болон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаа. Уг өдөрлөгийн үеэр нээлттэй зарласан 726 ажлын байранд 1964 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 432 иргэн ярилцлагад орж, 82 иргэнийг шууд ажлын байраар хангажээ. Энэхүү өдөрлөгт 48 аж ахуй нэгж байгууллага оролцсоны 50 хувь нь уул уурхайн компани байлаа.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ