Ирвэс мал барих нь элбэг байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 10:09:34

Говь-Алтай аймгийн уулархаг нутгуудад цоохор ирвэс тархсан байдаг бөгөөд аль ч газар нь очиж сонирхоход малчид малаа ирвэсэнд идүүлснээ ярьж байх юм.

Жаргалан сумын Хасагт хайрхан уулын ар бэлд нутагладаг 20 гаруй өрхийн малчид бүгд л сүүлийн хоёр жилд олон тооны малаа ирвэсэнд идүүлжээ. Тус сумын Завхан гол багийн аймгийн сайн малчин С.Жалнямын өвөлжөөний мал хашсан хашаанд шөнийн цагаар ирвэс удаа дараа орж 10 гаруй малыг нь барьж иджээ. Тухайн ирвэс нэг л газраар орж гардаг болохыг малчин ажигласан байна. Мөн сумын Тээл багийн малчин О.Нямдорж, Ч.Дүгэрсүрэн, С.Очирбат нарын хотонд ирвэс орж малыг барьж идээд болохгүй болохоор аргаа барсан малчид дулаан буудлаа орхин нүүж холдсон байна.                                                

                                                                                       Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ