С.Лавровт Японы гадаад хэргийн сайд төрсөн өдрийн мэнд хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 17:26:37
МОСКВА. /РИА Новости/. Японы гадаад хэргийн сайд Таро Коно ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровт хөл бөмбөгийн бөмбөг хэлбэртэй бялуу бэлэглэн төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
 
“С.Лавровын Токио хотод хийж буй айлчлалын үеэр төрсөн өдөр нь тохиож байна. Талууд үдийн зоог барьсны дараа Японы гадаад хэргийн сайд Т.Коно С.Лавровт бялуу бэлэглэн төрсөн өдрийн халуун мэнд хүргэв. С.Лавров ч Японы гадаад хэргийн сайдыг хоосон үлдээсэнгүй. Тэрбээр Таро Конод хөл бөмбөгийн бөмбөг бэлэглэжээ” хэмээн ОХУ-ын ГХЯ “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ