Шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-22 17:43:41
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, гол мөрний мөс, өндөр уулын цас хайлж шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон  анхааруулж байна. 
Үүнтэй холбоотойгоор жолооч, тээвэрчдийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх, авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр зорчихдоо түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх, тээвэрлэлтэд гарахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөлөө.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ