М.Энхсайхан яллагдагчаар биш гэрчээр АТГ-т мэдүүлэг өгсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-26 15:31:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шведэд суугаа Монгол Улсын Элчин сайд М.Энхсайхан мэдүүлэг өгч байгаа талаар АТГ-аас мэдээлсэн. Тэрбээр мэдүүлэг өгснөө тайлбарлахдаа, АТГ-аас яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл худлаа.  АТГ-аас  гэрчээр дуудсан албан бичгийг надад 3 дугаар сарын 14-нд ирсэн. Тэнд ажилтай байсан болохоор АТГ руу ярьж хугацаагаа товлоод, өнөөдөр ирж гэрчийн мэдүүлэг өглөө. Нэлээд урт, 9 оронтой тоотой хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгсөн.  Гол нь үнэн зөв мэдээллийг АТГ өгөх хэрэгтэй. Гэрчээр мэдүүлэг авч байгааг яллагдагчаар татсан гэж ойлгуулж болохгүй. Энэ нь авлигатай тэмцэж байгаа хүмүүст өөрсдийнх нь нэр хүндэд ч хор хөнөөлтэй юм. Хууль дуудсан цагт очих ёстой. Тэр дагуу л мэдүүлэг өгсөн гэв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ