Төсөлд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 16:42:47

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тохиолдуулан төсөл хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийг сурталчлах орлого нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

 

Тус хэлтсээс 2013 онд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт 25 төсөлд 35 сая төгрөг, 2014 онд 39 төсөлд 40 сая төгрөг  энэ онд 108 төсөлд 75 сая төгрөгний дэмжлэг үзүүлжээ.

Үзэсгэлэнд хөтөлбөрт хамрагдсан иргэд болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ