Улсын уралдаанд Ховдын ёочин хөгжимчин тэргүүн байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-30 09:17:22
Ховд /МОНЦАМЭ/ "Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн ардын хөгжимчдийн улсын уралдааны ёочингийн төрлийн бага насны ангилалд Ховд аймгаас оролцсон Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Сандагсүрэнгийн Оюумаа тэргүүн байрт шалгаран алтан медалийн эзэн болжээ.
Мөн шанз хөгжмийн төрлийн бага насны ангилалд оролцсон Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн сурагч Жаргалсайханы Ану-Үжин тусгай байрын шагнал хүртжээ. Т
Энэ сарын 24-28-ны хооронд Улаанбаатар хотод Монголын Хүүхдийн ордонд хоёр үе шаттай болсон тус Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 240 гаруй өсвөрийн ардын хөгжимчин авьяас билэгээ сорьжээ 
Уралдаанд Ховд аймгаас нийт 7 өсвөрийн хөгжимчид оролцсон бөгөөд хөгжмийн багшаар Цаст-Алтай сургуулийн хөгжмийн багш Э.Дэлгэрзаяа, концертмейстр багшаар Жаргалант сумын 3-р сургуулийн багш Б.Ууганзаяа нар ажилласан байна.
 

                                                                                                                        А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ