ОХУ-ын Ерөнхийлөгч Турк улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 19:29:25
МОСКВА. /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 3-4-нд Турк улсад айлчилна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв.
 
“Орос-Туркийн дээд хэмжээний хамтын ажиллагааны долдугаар хуралдаан Туркийн нийслэл Анкара хотод болно.  Хуралдаанаар хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв байдал, хамтарсан стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх явцыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн терроризмтай хамтран тэмцэх, Сири дэх нөхцөл байдал зэрэг бүс нутгийн болон олон улсад тулгамдсан асуудлуудыг хөндөх төлөвтэй байна” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ