Оюуны спортын танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:32:36

Булган аймгийн Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургууль "Оюуны спорт"-ын танхимтай боллоо.

Шатар нь хүүхдийн ухааныг тэлж, тэсвэр тэвчээртэй, сэтгэн бодох чадвар өндөртэй, логик сэтгэлгээтэй бие даан шийдвэр гаргагч болгодог оюуны спорт юм. Тиймээс Булган аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө “Шатар” дэд хөтөлбөрийг тусган хэрэгжүүлж байгаа юм. Тус сургууль нь хүүхэд нэг бүрийг "Шатарчин", "Даамчин" болгох хөдөлгөөн өрнүүлэн, Оюуны спортын танхимыг шинээр тохижуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ  танхим нь хүүхдийн сэтгэн бодох чадвар оюуны авхаалж самбааг шалгасан олон тоглоом хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан байна.

Мөн Булган сумын 2-р цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдэд шатар, даамны сургалт явуулж байгаа бөгөөд цаашдаа бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг 1-р ангидаа элсүүлэн төрөлжсөн сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

П.Батням

Холбоотой мэдээ