Сар бүр 10-15 иргэнийг сургахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-11 11:33:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд Насан туршийн боловсролын чиглэлээр сар бүр нэг багаас 10-15 иргэнийг сургалтад хамруулахаар боллоо.
Энэ ажлыг гүйцэтгэхээр Сайншанд сумын багийн Засаг дарга нар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж баталгаажуулсан байна. Хамтран ажиллах гэрээний дагуу зургаан багийн иргэд амьдрах ухааны болон өөрт хэрэгтэй төрөл бүрийн сургалтад хамрагдана.
Өөрөөр хэлбэл долоон багц бүхий 19 төрлийн хичээлээс сонгон сар бүр нэг багаас 10-15 иргэнийг ажлын 3-7 өдөр уян хатан нөхцөлтэйгээр сонирхсон сэдвээр сургалтад хамруулах юм. Сургалтаар иргэд өөрсдийн амьжиргаанд хэрэгтэй оёдол гар урлал, жижиг дунд бизнес эрхлэх боломж нөхцөл хийгээд зарим онолын хичээлүүдийн талаар мэдлэгээ өргөжүүлэх боломжтой аж.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ