Худалдааны дайн биш, харин худалдааны яриа хэлэлцээ хийж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-04-13 08:59:27
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Хятадтай худалдааны дайн хийгээгүй, харин худалдааны яриа хэлэлцээ хийж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд пүрэв гарагт тус улсын зарим муж улсын амбан захирагчууд болон Конгрессын гишүүдтэй Цагаан ордонд уулзахдаа мэдэгдсэн тухай төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Хятадтай хийж буй худалдаанд АНУ 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байхад худалдааны дайнд ялагдахыг та бүхэн хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг би дайн гэхээс илүүтэй худалдааны яриа хэлэлцээ гэж нэрлэнэ. АНУ-ын өмнөх удирдлагуудын хэн нь ч ийм яриа хэлэлцээ хийж байгаагүй. Яриад л өнгөрдөг байсан. Хятадууд биднээс олон зуун тэрбум долларын ашиг хүртдэг байсан болохоор бид тэндэнд зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, зам, гүүр, нисэх буудал болон бусад зүйлийг барьж босгоход нь тусалсан” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэжээ.
 
“Харин одоо бид жинхэнэ яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд маргаантай асуудлуудыг шударгаар шийдвэрлэж чадна хэмээн би бодож байна. Хятадууд ч үүнийг хүсч байгаа” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ