Бүсийн хөнгөлөлт алслагдсан нутгийнханд олон боломж нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:23:43

Бүсийн хөнгөлөлтийн тухай хуулийг баруун бүсийн аймгууд олон жил хүсэн хүлээж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт бүсийн хөнгөлөлттэй холбоотой хуулийн төслийг саяхан УИх-д өргөн бариад байна.

Энэ хуулийн төсөл батлагдвал аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан /Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд / аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 600 км-ээс дээш алслагдсан бол 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлөгдөх боломж нээгдэх юм.

Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжсэнээр орон нутаг дахь бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллах нөхцөл бүрдэнэ гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч Ц.Номинчимэг мэдээллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ