Замны хөдөлгөөний зөрчил буурч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:07:43

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн долоо хоногт Баруун-Урт хотод тогтмол гардаг зөрчил буурах хандлагатай байгааг  аймгийн  Замын цагдаагийнхан мэдээллээ.

Өнгөрсөн 8 дугаар сард замын хөдөлгөөний 50 удаагийн зөрчил бүртгэгдэж байсан бол энэ сарын эхний 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчил 7 гарчээ. Жолооч нар аюулгүйн бүсээ бүсэлж, хөдөлгөөний хурдаа тохируулж, шөнө оройд гэрээ шилжүүлэн явах нь хэвшиж байна гэлээ.  

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд