Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 10:18:21

Говь-Алтай аймгийн Засаг  даргын  тамгын   газарт  төрийн захиргааны  албан   хаагчийн   тангараг өргөх   ажиллагааг  Монгол   Улсын   Ерөнхийлөгчийн 1995   оны   109   дүгээр   зарлигаар баталсан  журмын  дагуу  саяхан улс тунхагласны өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг  өргөх болзол хангасан 18  байгууллагын   50   төрийн   албан   хаагч   эх  орон,   ард түмнийхээ   төлөө үнэнч шударга ажиллахаа батлан тангараглалаа. Ёслолын  ажиллагааг   аймгийн   Засаг   даргын   Тамгын   газрын   дарга, Төрийн   албаны   салбар   зөвлөлийн   дарга   П.Золжаргал   нээж,   албан хаагчдад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ  Мөн төрийн албаны салбар зөюлөлийн гишүүд оролцлоо.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ