"50:100" аялал жуулчлалын цогцолбор 6 дугаар сарын сүүлчээр ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувьтай ирэх 6 сарын сүүлээр ашиглалтад орох гэнэ.
Бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга Л.Ганболд танилцах үеэрээ "Тус цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр замын ажлыг "Хөвсгөл Азза", цахилгааныг "Жеммн" ХХК, тохижилтын ажлыг "Модерн Хас" ХХК, "Урагшлах" ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэж байна. Аялал цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулна" гэдгийг хэлж байлаа.
Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.

Б.Гантуяа