Он гарсаар Сум хөгжүүлэх сангаас нэг ч үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-25 17:28:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сум Хөгжүүлэх Сангийн сүүлийн гурван жилийн зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүйн улмаас 2018 он гарсаар тус сумын нэг ч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зээл олгогдоогүй байна.
Одоогоор зээлийн эргэн төлөлт 20 гаруй хувьтай явагдаж байгаа ба зээлийн нийт өр төлбөр 800 гаруй сая төгрөгт хүрчээ. Тус сумын ЗДТГ-ын зүгээс гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй 300 гаруй иргэн, аж ахуй нэгжийг аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шийлжүүлж, хуулийн дагуу өр төлбөрийг нь барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ.
Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж тэдний амьдралын түвшинг нь дээшлүүлэх зорилгоор олгодог тус СХС-ийн хөрөнгө хуримтлагдаагүйн улмаас дараагийн бизнес эрхлэгчдийг дэмжих боломж хязгаарлагдаад байгаа тухай Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва мэдээлэв. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ