Хэрлэн 4-р сургуулийнхан цомын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 13:26:21

Хэнтий аймгийн “Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо” -ны нэрэмжит цомын төлөөх волейболын анхдугаар тэмцээн боллоо.

Тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 9 багийн нийт 200 гаруй тамирчин оролцжээ. Тус тэмцээний эрэгтэй 1-р байрыг Б.Гэрэлмандах ахлагчтай Хэрлэн 4-р сургууль, 2-р байрт аймгийн Өсвөрийн шигшээ баг, 3-р байрыг Ч.Төмөрбаатар ахлагчтай Тэмүүжин цогцолбор, 1-р сургуулийн нэгдсэн баг, 4-р байрыг Б.Баярмагнай ахлагчтай Бор-Өндөр сумын баг тус тус эзэлжээ. Мөн эмэгтэй баг тамирчдаас  аймгийн Өсвөрийн шигшээ баг түрүүлж, 2-р байрыг Д.Байгалмаа ахлагчтай Дадал сумын баг тамирчид, 3-р байрт Э.Эрдэнэчимэг ахлагчтай Цахилгаан түгээх сүлжээ, Нийгмийн даатгалын хамтарсан багууд эзэлсэн аж. 

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Хэрлэн 4-р сургуулийн багш, спортын дэд мастер Х.Бат-Эрдэнэ, эмэгтэй тамирчнаар Дадал сумын тамирчин Б.Батсолонго нар шалгарав.

Тэмцээний үеэр НАМЗХ-ны “Алтан-Од” медалиар Төрийн банкны тамирчин Ж.Болд-Эрдэнэ, Хэрлэн 1-р сургуулийн тамирчин Э.Доржжагдаг болон Цахилгаан түгээх сүлжээ компанийн тамирчинЭ.Эрдэнэчимэг нарыг шагналаа.  Мөн “Монгол танаа зүтгэе” медалиар Бор-Өндөр сумын тамирчин Б.Баярмагнай болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын тамирчин В.Мөнх-Эрдэнэ нар шагнуулжээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ