Майк Помпео АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал Майк Помпео Сенатын танхимын гишүүдийн олонхийн саналаар пүрэв гарагт Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, тангараг өргөсөн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Рекс Тиллерсоны халааг авлаа.
Түүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгохыг сенатчдын 57 нь дэмжсэн бол 42 нь эсэргүүцжээ. Сенатын танхим дахь Ардчилсан намын гишүүдийн олонхи нь түүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгохыг эсэргүүцсэн гэнэ. Тэд хэлэхдээ “М.Помпеогийн “дайнч” бодлого АНУ-ын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэжээ.
Төрийн нарийн бичгийн дарга болсон М.Помпеогийн эхний олон улсын шинж чанартай уулзалт нь удахгүй Бельгийн нийслэл Брюссель хотноо болох НАТО-гийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтт байх аж. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоорондын шууд хэлэлцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
М.Помпеог Төрийн нарийн бичгийн дарга болгохыг Сенатын танхимын гишүүдийн олонхи дэмжсэний дараа Д.Трамп үг хэлэхдээ “Майк Помпеог АНУ-ын 70 дахь Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэнд баяртай байна. Түүн шиг дундаршгүй эрч хүчтэй, авьяастай, ухаантай хүн энэ түүхэн чухал цаг үед манай улсын “үнэт өв хөрөнгө” байх болно. М.Помпео Америкийн ашиг сонирхлыг ямагт нэгдүгээрт тавина. М.Помпео бол миний итгэлийг хүлээсэн хүн” гэжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоныг М.Помпеогоор солихоор төлөвлөж байгаагаа Д.Трамп өнгөрсөн сарын 13-нд зарлаж байсан юм.
Д.Трампын хэлснээр, М.Помпеогийн орлогч Жина Хаспель ТТГ-ын шинэ захирал болох аж. Тус газрыг түүхэндээ анх удаагаа эмэгтэй хүн удирдах гэж байна.

Г.Доржханд