Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын явцын талаар чуулганд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-27 09:10:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын талаарх асуулгын хариултыг өгнө.  

Хуралдааны эхэнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ