Жагсаал зохион байгуулах саналыг дахин хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МҮЭХ-ноос НЗДТГ-т ирэх сарын 01-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах саналыг дахин хүргүүлжээ.
Уг жагсаалаар төрийн албан хаагчдын цалин хөслийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг шаардах юм. Гэвч НЗДТГ-аас ирэх сарын 01-нд Сүхбаатарын талбайд өөр үйл ажиллагаа зохион байгуулах тул жагсаал өрнүүлэх боломжгүй гэдгийг мэдээлжээ. Тиймээс МҮЭХ-ноос жагсаалыг зохион байгуулах саналыг НЗДТГ-ын дарга М.Отгонбаярт дахин хүргүүлсэн байна.
Ч.Ариунболд