Үндэсний бөхийн аймгийн аваргыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-29 19:49:23
  Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдээр Спортын ордонд болж өнгөрлөө.

Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх тойргийн журмаар барилдаж, шигшээд аймгийн арслан Б.Бадарч, Т.Хайдав, Ш.Нямбат, Ж.Бат-Оргил, аймгийн заан Ц.Анхбаяр, О.Баярцогт, аймгийн харцага М.Улаанхүү, Ц.Саранзолбоо, аймгийн начин Б.Сосорбарам, Б.Нармандах, Б.Батбаян, Г.Цоггэрэл нарын 16 бөх шалгарч үлдсэн юм. Тэднээс 14 даваагаар аймгийн начин Б.Батбаян 1-р байр, 13 даваагаар аймгийн харцага Ц.Саранзолбоо 2-р байр, аймгийн начин Г.Цоггэрэл мөн 13 даваагаар 3-р байр тус тус эзэллээ.
Уран барилдааны тусгай шагналыг Тэс сумын харьяат, сумын заан Ч.Батхүү хүртсэн бол Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Тува улсын бөх, сумын заан Б.Салим хүртсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ