Сангийн сайдын санаачилгаар хоёр сурагч Японд сувилагчийн мэргэжил эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-01 10:49:52
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилгаар Улаангом сумын Ерөнхий боловсролын тав болон хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагчдаас сувилагч мэргэжил эзэмших сонирхолтой хоёр хүүхдийг сонгон Япон улсад суралцуулахаар боллоо.
Энэхүү тэтгэлэгийн сонгон шалгаруулах ярилцлагыг зохион байгуулахаар Олон Улсын Япон хэлний “Мацудо” сургуулийн захирал Ивамото Ниоки өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.
Ярилцлагад оролцсон 10 хүүхдээс сурах идэвх санаачлага, тууштай байдлыг нь харгалзан үзэж хоёр хүүхдийг сонгон авах аж. Улаанбаатар хотод гурван жил сувилахуйн мэргэжил эзэмших, хэлний бэлтгэлд суух, сургуулиа төгсөөд Япон улсад хоёр жил суралцах зэрэг зардлыг Японы талаас бүрэн хариуцаж ажиллах юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ