Хүүхэд хамгааллыг сайжруулах талаар ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхүүдийг хангах чиглэлээр үүрэг хүлээж буй төрийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжилд хамтдаа” сэдэвт зөвлөлгөөнийг аймгийн ГБХЗХГ-аас зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд рүү чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор хүүхдийн хамгааллын тухай асуудлыг онцгойлон анхаарч байгаа юм. Тиймээс зөвлөлгөөнд оролцогчид өөрсдийн ажил үүргийн хуваариар хүүхдийн хамгааллыг сайжруулахад хэрхэн оролцох талаар санал солилцлоо.
Хүүхдийн байгууллагууд ихэвчлэн хүүхдийн хөгжилд анхаарч, хүмүүжил төлөвшлийг орхигдуулж ирсэн. Ялангуяа эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй, сургууль завсардсан хүүхдүүдийг юунд ч хамруулдаггүй болохыг аймгийн удирдлагууд анхааруулж, үйл ажиллагаагаа энэ хүрээнд чиглүүлж хэрэгжүүлэхийг зөвлөв.
Аймгаас энэ зун хөгжлийн бэрхшээлтэй 900 гаруй хүүхдийг зардлыг нь даан “Цагаан залаа” зусланд амруулах төлөвлөгөөтэй байгаа ба үүнд хамрагдах хүүхдүүдийг бүртгэх ажлыг аймгийн Засаг дарга зөвлөлгөөнд оролцогчдод даалгалаа. Мөн сургууль бүрийг эмчтэй болж, өсвөр насны сурагчдын нөхөн үржихүйд цаг ямагт анхаарал тавихыг шаардав.
“Зөвлөлгөөнөөс авсан шинэлэг санаа, арга туршлагаа амьдралд бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгох нь чухал. Зорилтот жилийг уралдаан тэмцээн, бичиг цаас, зураг төдийнхнөөр даржин өнгөрүүлж болохгүй. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, бүтээлч хандлагаар өнгөрүүлэх ёстой” хэмээн ИТХ-ын дарга А.Ишдорж сануулсан бөгөөд “Зорилтот жилд төдийгүй цаашид ч хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэн төлөвшүүлэхийн тулд,
-Зөв дадал, хэвшлийг бий болгох
-Зөв хүмүүжил, ёс суртахууныг бий болгох

-Зөв иргэн хүн, ирээдүйн бүтээлч иргэн бий болгох гэсэн гурван зарчмыг байнга санаж, мөрдлөг болгох хэрэгтэй” гэв.
Зөвлөлгөөнд оролцсон хүн бүр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах, гэмт хэрэг, нийгмийн сөрөг зүйлд өртөх, холбогдохоос сэргийлэх үүрэг хүлээсэн юм.

Б.Батчимэг