Хархорум хотын түүхэн үзэсгэлэнг Италийн музейд дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-03 17:19:10
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Итали улсын Пьемонт мужийн Турин хот дахь Дорно дахины урлагийн музeйд Монголын эртний нийслэл Хархорум хотын тухай "Тал нутгийн нийслэл" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 2018 оны 4 сарын 26-ны өдөр болжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэнд олон хүн оролцож, Хархорум хотын түүхээс тодорхой мэдээлэл авсан ба Турин хотын Их сургуулийн археологийн тэнхимээс Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Соёлын боловсрол” олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Монгол Улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ой 2020 онд тохиох бөгөөд их ойгоо угтан хийж эхэлж байгаа ажлын нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг Хархорин сумын ЗДТГ, Хархорум музeй, МУИС-ийн Антропологи, Архeологийн тэнхим, ШУА-ийн Түүх, Архeологийн хүрээлэн, Монгол-Гeрманы Хархорум экспeдициэс хамтран зохион байгуулжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ