“Баг-83” Өлгий суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Баг-83” явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Өлгий суманд ажиллаж байна. Энэ үеэр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ, өглөөний гүйлт, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, оройн цэнгүүн, сургалт сурталчилгаа зэрэг арга хэмжээг өчигдөр явуулжээ. Харин өнөөдөр Бөхөн хар гэх газар Өлгий нуур, Хулст нуур багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.
Увс аймаг 92 багтай бөгөөд үүнээс 83 нь хөдөөгийн багууд болон сумын төвүүд юм. Хөдөөгийн багуудад явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг хавар, намрын улиралд сумдаар явж, үзлэг хийх ажил анх 2008 оноос эхэлсэн байна. Анхандаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна урлаг, соёлын болон ахуйн үйлчилгээ дагалддаг байсан ч сүүлийн жилүүдэд зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ дагуу “Баг-83” үйлчилгээ энэ сарын 1-ээс эхэлсэн байна.

Б.Батхүү