Монгол ёс заншлын өргөөний нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын "Тэмүүлэл” 8-р цэцэрлэг БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар хоёр гэр шийдвэрлүүлж, эцэг эх, багш ажилчдынхаа хүчээр Монгол зан үйлийн өргөө, Ардын тоглоом наадгаан өргөө болгон тохижуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
Хүүхэд багачууд ардын зан үйлээс суралцах сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор 20-иод нэр төрлийн 1200 гаруй ардын уламжлалт тоглоом наадгай, гэр доторх эд хогшлыг ийнхүү эцэг эхчүүдийн 2,5 сая төгрөгийн хандив тусламжаар босгосон байна.
Нээлтийн үеэр тус цэцэрлэгийн багачуудын урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдаанд 32 бөх хүч сорьсоноос "Тэмүүлэл” 8-р цэцэрлэгийн ахлах 2-р бүлгийн сурагч Ж.Хашмөнх түрүүлж, бэлтгэл 1-р бүлгийн Л.Пүрэвбаяр үзүүрлэсэн юм.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн болон БСУГ-ын удирдлагууд оролцлоо.

Б.Батхүү