В.Путин ард түмэндээ хандан үг хэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-07 18:33:45
МОСКВА. /Риа Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремлийн их ордонд дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн билээ. Тангараг өргөх ёслолд 5 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байна.
 
Тангараг өргөснийхөө дараа В.Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ Орос улсын болон ард түмнийхээ өмнө асар том үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлахын сацуу улс орныхоо амар амгалан байдал, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө бүхнийг хийх нь өөрийнх нь үүрэг гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
 
Улс орны нэн тэргүүний зорилтуудыг дурдахдаа тэрбээр боловсрол, эрүүл мэнд, эх хүүхдийг хамгаалах асуудлыг нэрлэжээ.
 
“Хүн бүхэн хувь нэмрээ идэвхтэй оруулахыг шаардсан нарийн төвөгтэй ажил хэрэг бидний өмнө байна. Өөрийнхөө ирээдүйг өөрөө тодорхойлоход Орос улсад ямар ч саад бэрхшээл учрах ёсгүй. Бид ашиг сонирхлоо хамгаалж сурсан. Өнөөдөр бид хүрсэн ололт амжилтаа хайрлан хамгаалж зөвхөн урагш тэмүүлэх хэрэгтэй гэдгийг амьдрал бидэнд харуулж байна” гэж В.Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлсэн бүх хүнд талархлаа илэрхийлэв.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ